Даралтыг хэрхэн хурдан бууруулах вэ?

Гэнэтийн стресст орсны дараа даралт огцом ихсэхэд тусламж үзүүлчих хүн юмуу даралт бууруулах эм байхгүй байх үе олонтаа тохиолддог. Ийм үед түргэн тусламжны эмч ирэхээс өмнө гарын доорхи зүйлийг ашиглан, дараалтаа өөрөө бууруулж болно.

1. Юуны өмнө тайвширч, амьсгал авсаны дараа гаргахдаа 7-10 секундийн турш амьсгалаа түгжиж, үүнийг 2-3 минутын туршид хийх хэрэгтэй. Энэ хэцүү биш арга нь артерийн даралтыг 30 хүртэл нэгжээр бууруулж чадна. Ийм эхний арга хэмжээ авсаны дараа артерийн даралт бууруулах бусад аргыг ч хэрэглэж болно.

2. Даралтыг түргэн бууруулах тулд хүйтэн ус хэрэглэхийг зөвлөдөг.Крантны хүйтэн усанд тохойгоо хүртэл шуугаа барьж, нүүрээ булхаж,хөвөн даавуун салфеткийг норгон,бамбай булчирхай болон аюулхай дээрээ тавьж болно. Мөн түмпэнд хүйтэн ус хийж,түүнд хөлөө шагайгаа хүртэл дүрээд, нэг минутын турш байлгаж болно.

3. Даралтыг түргэн бууруулахын тулд алимны цуу (яблочный уксус) хэрэглэхийг бас зөвлөдөг. Алимны цуунгаар сайтар норгосон хөвөн-цаасан салфеткийг хөлийнхөө тавхайнд 10 минут тавьж, ингэснээр артерийн даралтыг 30-40 нэгжээр бууруулж болно.

4. Ялангуяа даралттай хүмүүс даралтаа түргэн бууруулахын тулд дараахи зүйлийг бэлтгэх хэрэгтэй. Тодруулбал, ийм зүйлийг биедээ байнга авч явах хэрэгтэй юм.Эмийн санд худалддаг бэлэн бамбай, хотой (пустырник), долоогоны ханд болон “Валокардин” ав. Эдгээрийг нэг саванд юүлж, гарын дор үргэлж байлгахын тулд үүнээсээ багаахныг таслан авч, жижигхэн шилэн саванд хийнэ. Гэнэт даралт ихсэхэд бэлтгэсэн ханднаасаа нэгцайны халбагыг 50 мл усанд найруулж ууна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ