Гамшгийн эрсдэлийг бууруулах сайд нарын хурал Монголд болно

Энэтхэг улсын Засгийн газрын тэтгэлгээр манай Онцгой байдлын газрын 20 алба хаагч тус улсад англи хэлний сургалтад хамрагдаж байна. Сургалтад хамрагдаж буй алба хаагчдын Монгол Улсаас Энэтхэг улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдын яамнаас хүлээн авч уулзан, Дели хотын түүхийн дурсгалт газартай танилцуулжээ.

Мөн Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг Улаанбаатар хотод долдугаар сарын 16-19-нд зохион байгуулах ажлын хүрээнд болсон “IWDRI 2018” олон улсын хуралдаанд хурандаа Д.Алтангэрэл, С.Галтзул, ахмад Б.Ганболд, ахлах дэслэгч Ц.Онон нар оролцжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ