Өвөлжин зуны хувцастай явдаг эмэгтэй

Гудамжинд Галина Кутерева гэгч эмэгтэйг хараад хүмүүс бүр гайхаж орхидог гэнэ. Тэрээр 10 жил гаруй “хүйтнээрэмчилгээ” хийж, эрүүлжиж байгаа ажээ.

Оросын Тольятти хотын “цасан охин”55 настайГалина Кутерева 10 гаруй жил өвлийг нимгэн даашиз, богино өмдтэй өнгөрүүлж байна. Тэрээр хүүхдийн цэцэрлэгт багшаар ажиллаж байсан бөгөөд одоо тэтгэвэрт байдаг аж.

Түүний хажуугаар өнгөрч яваа хүмүүс байнга эргэн харж, хувцас өгье, машинаар хүргэж өгье гэдэг ч тэр татгалзаж, энэ бол “хүйтний эмчилгээ” юм хэмээн тайлбарладаг байна. Урт наслах ухаанд сургадаг сургуульд явж байхдаа тэрингэж сурчээ.

30 градусын хүйтэнд задгай шаахай, богино өмдтэй явахад огт даардаггүй гэж тэр хэлдэг байна.Алинаэнэ өвөрмөц эмчилгээндээ нөхөр, охин хоёрыгоо бас уруу татаад авчээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ