БНСУ-ын үнэт эдлэлийн дэлгүүрт Монголчуудыг орохыг хоригложээ


БНСУ-ын үнэт эдлэлийн дэлгүүрт хоёроос дээш монгол хүн орохыг хоригложээ. Алт, мөнгө, үнэт эдлэлийн дэлгүүр болгоны үүдэн дээр “Монголчуудыг орохыг хориглоно” гэсэн анхааруулах бичиг нааж, хоёроос дээш монгол хүн тухайн дэлгүүрт яваад ороход хамгаалагч нь шууд хөөгөөд гаргадаг болжээ. БНСУ-ын үнэт эдлэлийн дэлгүүрүүд ингэх болсон шалтгаан нь манай улсын иргэд лангуун дээрээс нь байнга хулгай хийж байгаатай холбоотой аж.
Сүүлийн жилүүдэд БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Манай улсад Монгол Улсын иргэд хамгийн ихээр гэмт хэрэгт холбогдож байна. Монголчууд хүний амь нас онц хэрцгийгээр хөнөөх, танхайрах, хулгайн гэмт хэрэг үйлдэж байна” гэх мэдээллийг олон нийтэд хүргэх болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ