"Ч.Сайханбилэгийг төрийн хамгаалагчтай хамт хорьсон нь хууль бус" гэв


Шүүх хуралдаанаас гаргасан шийдвэртэй холбогдуулж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн өмгөөлөгч Л.Дамдинням мэдээлэл өглөө. Тэрбээр “2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр АТГ-аас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг гэрчээр дуудаж, байцаалт авна гэж дуудсан. Дуудсаны дагаа Ч.Сайханбилэг АТГ-т очиж, мэдүүлэг өгсөн. Тухайн өдөр гэрчээр гурван цаг гаруй байцаасны дараа шууд прокурорын зөвшөөрлөөр баривчлах шийдвэр гаргаж, цагдан хорьсон.
Засгийн газрын тухай хууль болон Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиудад зааснаар төрийн тусгай хамгаалалт нь дуусаагүй тохиолдолд зөвхөн шүүхийн шийдвэр гарсны дараа цагдан хорьдог. Гэтэл АТГ-аас түүнийг төрийн тусгай хамгаалалттай хамт хорьж, цагдсан нь хууль зөрчиж байгаа үйлдэл юм” гэлээ.
Мөн өмгөөлөгчийнх нь зүгээс АТГ-ыг хууль зөрчиж баривчилсан, таслан сэргийлэх арга хэмжээнээс хамгийн хүнд хэлбэрийг сонгож байгааг нь буруутгаж байгаагаа мэдэгдлээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ