"Багш нарын цалин амьдралын наад захын хэрэгцээг хангахгүй байна"

“Монголын Боловсрол, Шинжлэх ухааныүйлдвэрчний эвлэлийн холбоо"-оос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус ҮЭХ-ны дарга Ж.Батзориг “Төрийн албан хаагчийн цалин хөлсийг 2014 оноос хойш нэмэгдүүлээгүй, энэ хугацаанд инфляцын түвшин 30 гаруй хувиар өссөн байна. Дэлхийн банк, Үндэсний статистикийн газартай хамтарсан судалгааны дүнгээр ядуурлын түвшин 29.6 хувьд хүрч нэмэгдсэн. Эдгээрээс харахад төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай.

Боловсролын салбарын ажилтнуудын ажлын ачаалал их, хариуцлага өндөр, дарамт шахалт ихтэй ажилладаг ч авдаг цалин нь амьдралын наад захын хэрэгцээг хангахгүй байна. Багшнарынтэмцлийн үр дүнд Засгийн газраас тодорхой шийдвэрүүд гарсан боловч өнөөдөр бодит амьдрал дээр энэ салбарт ажиллагсдын цалин хөлс нэмэгдсэнгүй. Тиймээс Засгийн газарт дараах шаардлагыг хүргүүлж байна.

  1. Төрийн албан хаагчдынцалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар хийх Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрийн нэмэлтийг дөрөвдүгээр сарын 30-ны дотор яаралтай хийж тохиролцоонд хүрч, нэмэгдүүлэх,
  2. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрийн 2017 оны аравдугаар сарын 28-ний өдрийн нэмэлтийн “2018 оны улсын төсөвт 56.6 тэрбум төгрөг тусгаж, төсвийн байгууллагын ажиллагчдын бодит орлогыг нэмэгдүүлнэ” гэсэн заалтыг боловсрол, шинжлэх ухааны салбарт сургууль, цэцэрлэгийн амралтаас өмнө хэрэгжүүлэх асуудлаар тохиролцоонд хүрэх,
  3. УИХ-ын 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ны өдрийн 29 дүгээр тогтоолын дөрөв, тав, зургадугаар заалтуудыг хүчингүй болгох асуудлыг УИХ-д тавьж шийдвэрлүүлэх,
  4. Засгийн газрыг 2017 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 346 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын багш, албан хаагчдад улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу олгогдох урамшуулал нь төсөвт бүрэн хэмжээгээр тусгагдаагүй тул улсын төсөвт тодотгол хийх,
  5. БСШУСЯ, Монголын Боловсрол,шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрийн нэмэлтээр тохиролцсон асуудлуудыг салбарын түвшинд шийдвэрлэх хүрээнд байгуулсан Хамтын хэлэлцээрийнхэрэгжилтийг хангуулах асуудлаар тодорхой чиглэл өгч холбогдох арга хэмжээг авах гэсэн таван шаардлагыг тавьж буй юм.

Шаардлагын хариуг 2018 оны дөрөвдүгээр сарын 30-ны дотор ирүүлээгүй тохиолдолд хуулийн хүрээнд тэмцлийн үйл ажиллагаагаа эрчимжүүлэхээ мэдэгдэж байна" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ