Ерөнхий сайд Баяннуур аймгийн мах боловсруулах үйлдвэрээр зочлов


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй айлчлалын бүрэлдэхүүн өнөөдөр ӨМӨЗО-ны Баяннуур аймагт ажиллалаа. Энэ үеэр мах боловсруулах болон ноос ноолууран бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэртэй танилцлаа.
Мөн Монгол-Хятадын худалдааны 51 хувь нь хийгддэг Баяннуур аймгийн удирдлагуудтай уулзаж хэлэлцээр хийсэн байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх 4 дүгээр сарын 8-12-нд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, өнөөдөр өндөрлөж байгаа билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ