Үйл явдлын хураангуй

09.00

  • Corporate Convention Centre'-ийн Улаанбаатар танхимд МХЕГ, ХААИС, НҮБ-ийн хамтарсан төслөөс 'Ургамалын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний аюулгүй байдал' үндэсний форум зохион байгуулна. Тус форумд хилийн болон гүний дотоодын хяналтын ургамал хорио цээрийн улсын байцаагчид болон тариаланчид оролцох юм. Холбогдох утас:91887887, 99171662

11.00

  • Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон Нийтийн Зөвлөл 'Авлигачдыг илчлэхэд албан тушаалтнуудаас айх хэрэггүй боллоо' сэдвээр хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Хурал Авлигатай тэмцэх газрын №105 тоотод болно.

  • Нийслэлийн Хангарьд ордны 14 давхарт 100 айлыг нүүлгэх ажлын хүрээнд тус газарт Барилгын материалын бизнес эрхлэгч иргэдтэй НИТХ-ын төлөөлөгч, 100 айлын нүүлгэх ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга тэргүүтэй ажлын хэсгийнхэн уулзалт хийнэ.
    Холбоо барих утас: 99190109

11.30

  • 'Зууны мэдээ' сонины Үндэсний мэдээллийн төвд 'Байгаль, соёлын өвийг хамгаалах сан'-гаас дөрөвдүгээр сарын 18-нд Хөшөө дурсгал, дурсгалт газрыг хамгаалах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ