Дугаарын хязгаарлалтын талаар Хотын дарга шийдвэрээ танилцуулна

Замын хөдөлгөөний зохицуулалт, дугаарын хязгаарлалтын шийдвэрийг өнөөдөр танилцуулна.

Замын цагдаагийн газрын орчимд барих гүүрэн гарцын ажил эхэлсэнтэй холбогдуулан замын хөдөлгөөнд орж буй өөрчлөлтүүд болон дугаарын хязгаарлалтыг долоо хоногт 2 удаа хийх эсэх талаар иргэдээс авсан санал асуулгын дүнг үндэслэн гаргасан шийдвэрээ Хотын дарга танилцуулна.

Тодруулбал, өнөөдөр 14:30 цагт Home plaza орчимд албаны хүмүүс гадаа мэдээлэл хийх бөгөөд яг аль зам хаасныг харуулах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ