Супер азтан тус бүрт 50 сая төгрөг олгоно


Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 15-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд2018 оны гуравдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2018 оны дөрөвдүгээр сарын 14-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 18,650,280 баримтхамрагдсанаас:
10 сая төгрөгийн 1
5 сая төгрөгийн 15
1 саятөгрөгийн 170
200 мянган төгрөгийн 1663
50 мянган төгрөгийн 16920баримт тохиролд таарч, нийт 18769 иргэн азтан болж 2 супер азтан тодорсныг Татварын ерөнхий газраас мэдээллээ.
Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журмын 7.10 дахь хэсэгт заасны дагуу сугалааны тохирлоор тухайн төрлийн урамшуулалд 2 буюу түүнээс дээш тооны азтан шалгарсан тохиолдолд тухайн төрлийн урамшууллын санд тусгасан мөнгөн дүнг тухайн төрлийн нийт азтаны тоонд тэнцүү хувааж олгоно... гэж заасны дагуу хоёр супер азтанд тус бүр 50 сая төгрөг олгох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ