УИХ-ын гишүүн А.Сүхбат гэмтлээ тогтоолгохоор шүүх эмнэлэгт ханджээ


Өнгөрөгч амралтын өдрүүдэд Бөхийн өргөөний гадна үймээн гарч одоо цагдаагийн хамгаалалтад аваад байгаа билээ.
Одоогийн холбооны удирдлагууд болох дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжав, Цэцдийн зөвлөлийн дарга, дархан аварга Г.Өсөхбаяр нар дархан аварга Х.Баянмөнх, дархан аварга, УИХ-ын гишүүн А.Сүхбат нартай ярилцаж, тайван байдлаар асуудлыг шийдэхийг хүссэн гэх. Гэвч тэд ойлголцолд хүрч чадаагүй аж.
Тэгвэл бямба гарагт УИХ-ын гишүүн А.Сүхбат Бөхийн өргөөн дотор цоожтой өрөөнд сууж байх үед улсын начин Б.Одхүү тэргүүтэй бөхчүүд бүлэглэн зодож, түүний биед халджээ. Мөн А.Сүхбат гишүүнийг гадагш гаргахын тулд чирж, гэмтэл учруулсан тул тэрбээр шүүх эмнэлэгт хандаж, гэмтлийн зэргээ тогтоолгохоор болсон байна. Мөн уг асуудлыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.




СЭТГЭГДЭЛ БИЧИХ