"Монголын телевизүүдийн чуулган-2018" болно


08.30
'Монголын телевизүүдийн чуулган-2018' Үзэгчдийн эрх сэдвийн дор Туушин зочид буудлын хурлын гол танхимд чуулна.
09.30
Туушин зочид буудлын 5 давхарт Interim Workshop of Technical Assistance Project танилцуулах арга хэмжээ болно. Уг төслийн зорилго нь Монгол орны ойн сан бүхий нутагт үрийн талбайг шалгуур үзүүлэлтээр үнэлэх, үрийн райончлолыг нарийвчлан боловсруулахад оршино. Холбоо барих утас: 99096941
10.00
Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Кристина Ноблийн хүүхдийн сан олон улсын байгууллагууд 2018 онд хэрэгжүүлэх зорилтот гэр бүлийг дэмжих, хөгжүүлэх “Хөгжлийн үндэс” төслийг эхлүүлж байна. Төслийн хүрээнд 6 дүүргээс сонгогдсон 30 гэр бүлд анхан шатны нөхцөл байдлын үнэлгээнүүдийг хийж үйлчилгээг төлөвлөх үйл ажиллагаанууд хийгдэж байна. Төсөлд хамрагдах 30 өрхөд үйлчилгээ үзүүлэх хорооны нийгмийн ажилтан, дүүргийн ГБХЗХХ-ийн мэргэжилтнүүдэд зөвлөмж, арга зүй өгөх зорилготой туршлага солилцох сургалтыг Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын хурлын танхимд зохион байгуулах бөгөөд сургалтыг АНУ-ын Олон улсын нийгмийн үйлчилгээний байгууллагын нийгмийн ажилтан Katrina L.Clemons удирдан явуулна. Холбоо барих утас:99187024
Гэсэр сүмийн баруун талд орших Hollyday INN hotel-iin 19 давхарт Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд татварын орчин сайжруулах талаар болон УИХ-аар Татварын хууль хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан уг хуулийн төсөлд оруулах саналын талаар хэлэлцүүлэг болно. Холбоо барих утас: 99095302, 99829895
11.30
СХД-ийн улаанчулуутын хогийн цэгт баригдах цэцэрлэгийн нээлт, 12:00 цагт 30-р хороонд шинэ цэцэрлэгийн нээлт. 14:00 цагт 26-р хороонд шинэ цэцэрлэгийн нээлт тус тусболно. Холбоо барих утас 99010499. 99127029
12.00
'Диализын төв болон шинэ технологиуд' танилцуулах арга хэмжээнд урьж байна. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь Диализын төвийн үйл ажиллагааг эхэлсний болон Австри улсын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эхний ээлжинд ирсэн шинэ тоног төхөөрөмжөө үйл ажиллагаандаа нэвтрүүлснээ танилцуулах зорилгоор уг арга хэмжээг зохион байгуулж байна. Арга хэмжээ Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг Б блок болно. Холбоо барих утас: 9908-0259
'Ил тод, хариуцлагатай уул уурхай' хэвлэлийн бага хуралтай. Холбоо барих утас: 99089666, 99209315
14.00
Цус бүлэгнэлтийн эмгэг буюу гемофили өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдууланДэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Дэлхийн Гемофилийн Холбоо болон дэлхийн 130 гаруй орны эмнэлгийн байгууллагууд хамтран “ Цус бүлэгнэлтийн эмгэгтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдрийг 29 дэх жилдээ тэмдэглэж байна. Энэ өдөрт зориулсан хурал УНТЭ номын санд болно. Холбоо барих утас:99164623, 88039495
15.30
Стандарт, хэмжил зүйн газар Туркийн стандартын институттай хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурах үйл ажиллагаа Төрийн ордны ёслол хүндэтгэлийн танхим (VIP 1) болно. Энэхүү төлөвлөгөөнд дараах ажлуудыг тусгасан. Тухайлбал, стандартчилал, тохирлын үнэлгээний чиглэлээр худалдааг хөнгөвчлөх, зах зээлд нийлүүлж буй бараа бүтээгдэхүүнийг хил гаалиар чөлөөтэй нэвтрүүлэхэд шаардлагатай бараа, бүтээгдэхүүн, мэдээллийг харилцан солилцох, Европын холбооны орнуудад бүтээгдэхүүнээ экспортлох зорилготойгоор Монголын үйлдвэрлэгчдийг “Аюулгүйн тэмдэг” авахыг дэмжих, Мэдээллийн технологи, кибер аюулгүй байдлын сургалт, шалгалт, баталгаажуулалтын чиглэлээр хамтран ажиллах боломжтой болно. Холбоо барих утас:99650498
MN-МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11.00
ХУД-ийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хууль бус шийдвэрийн улмаас хороод хуваагдаж үйл ажиллагаа нь алдагдаж байгаа талаар тус дүүргийн иргэд мэдээлэл хийнэ.
12.00
Дуучин П.Идэржавхлангийн “Энэ насны хайр” уран бүтээлийн тоглолтын талаарх мэдээлэл хийнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ