“Хайрлахын учир” жүжгийг хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй 1000 хүүхдэд үнэгүй үзүүлнэ


Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооё” сэдэвт “Хайрлахын учир” тайзны жүжгийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, уран бүтээлийн “Хангарьд” нэгдэлтэй хамтран хийж дууслаа.
Энэхүү жүжгийг Б.Жаргалсайхан /Хасар Жагаа/ захиралтай “Хангарьд” нэгдлийн уран бүтээлчид тайзнаа амилуулаад байгаа бөгөөд 2018 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа нээлтээ хийж энэ сарын 26-ны өдрийг хүртэл нийтэд хүргэх болно.
Хүүхдийг гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилго бүхий энэхүү жүжгийг Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй 1000 хүүхдэд үнэ төлбөргүй үзүүлэхээр төлөвлөөд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ