Цэцийн дунд суудлын хуралдаан болно


Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ, Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, Дөчин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно гэсэн заалтыг тус тус зөрчсөн эсэхийг тогтоож өгөхийг хүссэн байна.
УИХ-ын тогтоолоор, төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 онд одоогийн түвшинд хэвээр хадгалах буюу царцаах, албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахыг 2017-2019 онд түр зогсоож, энэ талаар шийдвэр гаргахгүй байхыг бүх шатны төсвийн захирагч нарт даалгасан байна.Иргэний мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хийхээр товлоод байна гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ