Ихэнх нутгаар дулаарах тул гал түймрийн аюулаас сэрэмжлүүлэв

Малчид, ард иргэдийн анхааралд:

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар дулаарч, салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2018 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 19-НӨӨС 04 ДҮГЭЭР САРЫН 23-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

19-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд ихэнх нутгаар, 21-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орно.

Салхи 19-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 20-нд зарим газраар, 21, 22-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий,Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан.

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.

22-нд нутгийн баруун хагаст өдөртөө дулаарна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ