Улаанбаатарт 19-21 градус дулаан


Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна.
Монгол Алтайн нуруу, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Онон, Улз голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 11-16 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар 22-27 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 19-21 градус дулаан байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ