Арменийн сөрөг хүчин хувьсгалт хороо байгуулав


Арменийн эсэргүүцлийн хөдөлгөөний удирдагч, сөрөг хүчний депутат Никол Пашинян тус оронд хувьсгалт хороо байгуулснаа зарлажээ. “Спутник Армения” сайтад ингэж мэдээлсэн байна.
“Бид “намуун хувьсгалын” хороо байгуулснаа мэдэгдэж байна, тус хороо энэ хөдөлгөөнийг тэргүүлэх бөгөөд түүнийг ялалтад хүргэх болно. Бидний биш гудамж, талбай Ереван хотод байхгүй. Ингэснээр бид нэгэнт ялалт байгуулаадбайна” гэж тэр хэлжээ.
“Маргаашаас (өнөөдрийг хэлж байна – ред,.) манай идэвхитнүүд гудамжуудыг хааж, төрийн байгууллагуудыг бүслэж, метро, тээврийн бусад хэрэгслийн ажлыг зогсооно.Бид гаднаас нийслэлд ордогзамуудыг хаана. Энэ бүхнийг өглөөний 10 цагт эхлүүлнэ” гэж тэр мэдэгдээд, үүнээс эрт байх нь нойр ихтэй хүмүүст таагүй юм” гэж тодруулан тайлбарлажээ.
“Маргаашаас Ереван хотын бүх гудамжинд шалган нэвтрүүлэх цэг ажиллуулж, Бүгд найрамдах намын гишүүдийг оруулахгүй. Маргааш Серж Саргсян өргөст төмөр торныцаанаас Ереван хотыг харах болно”хэмээн Пашиняны хэлснийг EADaily сайтад дурдсан байна.
Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг ерөнхий сайдын албан тушаалд томилсноос болоод дөрөвдүгээр сарын 16, 17-нд Ереван хотод өргөн олны эсэргүүцлийн ажиллагаа болжээ.Нийслэлд төрийн байгууллагуудын байрыг бүслэж, хотод сөрөг хүчин болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болсонбайна. Энэ ажиллагааг “Иргэний гэрээ” намын удирдагч,парламентын сөрөг хүчний“Елк” (“Гарц”)бүлгийн депутат Никол Пашинян удирдаж байгаа ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ