Өвчин намдаах эм бас нэг аюул дагуулдаг аж

Жирэмсэн үедээ парацетамол болон ибупрофен уух нь ургийн нөхөн үржихийнүйл ажиллагаанд хор хүргэнэ гэдгийг Их Британийн Эдинбургийн их сургуулийн эрдэмтэд илрүүлжээ. “MedicalXpress” сайтын хэвлэлд зориулсан мэдээнд ингэж бичсэн байна.

Парацетамол болон бупрофен нь хүний ургийн эр бэлгийн болон өндгөн эсэд хэрхэн нөлөөдөгт судлаачид дүгнэлт хийжээ.Тэгсэн чинь, энэ хоёр эмийн нэгийг долоо хоногийн туршид ууснаар биологийн дээжид эр бэлгийн болон өндгөн эсийн өмнөх ургийн эсийн тоо цөөрсөн байжээ.

Парацетамол ургийн эсийн тоо 40 хувь, ибупропен 50 хувиар багасахад нөлөөлсөн байна. Эрдэмдтийн хэлснээс үзвэл, ингэснээрохидод өндгөн эсийн тоо цөөрч болох бөгөөд улмаар эмэгтэйчүүдэд 49-52 насанд ирдэг цэвэршилт цагаас эрт ирэхэд хүргэдэг аж. Харин хөвгүүдэд бэлгийн дааврын өөрчлөлт нь эр бэлгийн эс хангалттай бүрдэхэд саад болдог байна.

Парацетамолыг нэг өдөр уухад эр бэлгийн эсийн тоо 17 хувиар цөөрч байсныгэрэгтэй хүний ургийн эсээс бүрддэг эдийн нэгээхэн хэсгийг шилжүүлэн суулгасан хярхан дээр хийсэн туршилтын дүн харуулжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ