УИХ-ын гишүүн Л.Энхболд :Нэг баталгаатай зүйл нь 268 мянган тонн нүүрс алдагдсан нь тодорхой байна




Тэрбээр, "Эрдэнэс Тавантолгой" компани орон нутгийн Тавантолгойн компанийн дундаас байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтэд "Эрдэнэс Тавантолгой"-гоос 268 мянган тонн нүүрсийг орон нутгийн "Тавантолгой" давуулан олгосныг баталгаажуулсан байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтэд Ашигт малтмалын хуулийн 27-гийн 1.1 дэх заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан. Энэ асуудалд орон нутгийн "Тавантолгой", "Эрдэнэс тавантолгой" хоёрын хэн нь буруутайг тогтоолгохоор гуравдугаар сарын 26-нд АТГ-т өгсөн. Яах гэж өгсөн бэ гэвэл?

Монгол Улсын 3 сая иргэний өмч болох 268 мянган тонн нүүрс буюу өнөөдрийн ханшаар 20 орчим сая долларын өртөгтэй нүүрс алга болчихлоо. Энэ асуудалд хэрэв орон нутгийн "Тавантолгой" холбогдвол энэ компанийн 51 хувийг эзэмшдэг Өмнөговь аймгийн иргэд өрөнд орох магадлалтай байна. Тус нутгаас сонгогдсон гишүүний хувьд үүнийг би авч үзсэн.

АТГ мөргөцөг гэж яриад байгаа 268 мянган тонн нүүрс хаачив, тэр мөнгө хэний халаасанд орсныг тогтоох ёстой. Мөргөцгөөс 268 мянган тонн нүүрсийг хэн, хэзээ олборлосныг тогтоох ёстой.

Нэг баталгаатай зүйл нь 268 мянган тонн нүүрс алдагдсан нь тодорхой байна гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ