Бөө, удган нар нэгдэн улс орноо ядууруулсан 9 улс төрчийг тэнгэрт мэдүүлнэ гэв


Эх орныхоо газар шороо, уул ус, байгалийн баялгийг хайрлан хамгаалах, бүрэн бүтэн байлгахын төлөө хийх монгол зан үйлийн талаар “Дэлхийн тэнгэр шүтлэгтний нэгдсэн холбоо” ТББ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Удган зайрангууд ярихдаа “Эх орон газар шорооныхоо төлөө цохилох зүрхтэй хүмүүс байдаг. Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт их итгэл өвөрлүүлж “Монгол яллаа” гэж бодож байсан. Гэтэл үнэхээр гомдмоор байна. Тиймээс бид Монгол төрд шургалж өөрийн хар амиа хоохойлж, ард түмнийг хохироож, газар шороогоо малтсан 27 хүнийг цээрлүүлнэ. Эхний есөн хүнийг тэнгэрт мэдүүлнэ. Нартын хууль дийлэхээ байчихсан юм бол тэнгэрт мэдүүлнэ. Тэнгэр тэр хүмүүсийг шийтгэг. Бид мэдүүлээд л орхино. Энэ бол онгод тэнгэртэй бүх хүмүүсийн онгодын захиас даалгавраар хийгдэж байгаа зан үйл юм. Удган зайрангуудыг хүрэлцэн ирэхийг уръя” гэлээ.

Энэхүү зан үйлийг энэ сарын 21-22-нд шилжих шөнө үүрээр хийх аж. Одоогоор 25 байгууллага, иргэн энэхүү зан үйлд оролцохоо мэдүүлжээ. Тэд хараал хийхгүй. Зөвхөнэх орон газар шороогоо хайрлан хамгаалаагүй хүмүүсийг тэнгэрт мэдэгдэж, шийтгүүлнэ гэдгийг хэвлэлийн хурлаар дамжуулан мэдэгдэж байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ