Starbucks кофены сүлжээ АНУ дахь 8000 гаран кафегаа түр хаах болжээ.

Starbucks кофены сүлжээ АНУ дахь 8000 гаран кафегаа, Арьс өнгөний үзлийн эсрэг сургалт явуулахаар түр хаах болжээ.

Кофе борлуулагч сүлжээ болох Starbucks АНУ дахь өөрсдийн эзэмшлийн 8 мянга гаран кафегаа дараа сард “ Арьс өнгөний үзлийн эсрэг” сургалт хийхээр хаахаар боллоо.

Сургалтын зорилго нь Starbucks-ын дэлгүүрүүдэд ялгаварлан гадуурхах явдлыг байхгүй болгох явдал юм.

Энэхүү үйлдлийг хийх болсон шалтгаан нь өнгөрсөн Филадельфи дахь Starbucks кафед хүн хүлээж сууан хоёр хар арьстай хүнийг баривчлуулсныхаа төлөө тус компани уучлал гуйх хэрэгтэй болсноос үүдсэн ажээ.

Энэ баривчилгаанаас болж хүмүүс тус дэлгүүрт цуглан, Starbucks-ын үйл ажиллагааг хориглохыг бусдад уриалж эхэлжээ.

Starbucks-ын Гүйцэтгэх Захирал Кевин Жонсон “ Бид юуг буруу хийснээ болон цаашид энэхүү дутагдлыг засахын тулд ямар үе шаттай ажил хийхээ мэдэж авлаа” гэж мэдэгдсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ