ОУПХ-ны дүгнэлтийг судлах ажлын хэсэг байгууллаа


Олон улсын парламентын холбооы төлөөлөгчид С.Зориг агсны амь насыг хороосон хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэнтэй холбоотойгоор өнгөрсөн 2017 оны есдүгээр сарын 11-13-нд Монголд ирж ажилласан. Хууль шүүхийн байгууллага, холбогдох хүмүүстэй уулзаж энэхүү хэргийн талаар судалж дүгнэлт гаргах зорилготой ирсэн юм. Улмаар дүгнэлтээ өнгөрсөн гуравдугаар сард танилцуулсан. Манай талд ч тэрхүү дүгнэлтээ албан ёсоор ирүүлжээ. Үүнтэй холбоотойгоор Олон улсын парламентын холбооны дүгнэлтийг судалж дүгнэлт гаргах ажлын хэсэг байгууллаа. Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа уг ажлын хэсгийг байгуулж Х.Нямбаатар гишүүнээр ахлууллаа. Бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Ж.Батзандан, Л.Болд, Д.Ганболд нар ажиллах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ