Агаарт “Боинг”-ийн хөдөлгүүр дэлбэрчээ


АНУ-д агаарт зорчигч тээврийн нисэх онгоцны хөдөлгүүр дэлбэрсэн байна. Ингэснээр нэг эмэгтэй амь үрэгдэж, олон зорчигч бага зэрэг бэртэж гэмтжээ.Гэвч нисэх онгоц ослын буулт хийж чадсан байна.
"Боинг" өндрөө түргэн зуур алджээ. Зорчигдын нэг нь болсон бүхий л явдлыг яг тухайн цагийн горимоор Facebook-ээр нэвтрүүлсэн байна. Хөдөлгүүр дэлбэрч, хэлтэрхийнүүд нь далавч, онгоцны их биеийг гэмтээжээ.Нэг цонхны шил хагарч, түүгээр нэг эмэгтэй сорогдсон байна. Зорчигчид түүнд туслахаар ухасхийцгээж,эмэгтэйг арай чуу ядан буцаан татаж чадсан ч, тэрээрбэртэл авсанаасаа болоод нас баржээ.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр,эмэгтэй хоёр хүүхэдтэй аж.Хохиролүүнээс хавьгүй их байх байсан гэж шинжээчид үзэж байна. ”Boeing-737” нисэх онгоц Нью-Йоркаас Даллас хот руу нислэг үйлдэж байсан бөгөөд 140 орчим хүн сууж явжээ.
Харин эмэгтэй нисэгч Тамми Жо Шульц ноцтой сүйрэл болохоос сэргийлж чадсан байна. Ийнхүү аврагдсандаа зорчигчид чухамхүү түүнд талархал илэрхийлж байгаа аж. Шинжээчдийн хэлснээр, багийнхан үнэхээр чадварлаг ажиллажээ.
"Боинг" Филадельфийн нисэх буудалд яаралтай буусан байна. Одоо болсон явдлын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.Энэ нисэх онгоц 17 гаруй жил ашиглагджээ. Урьдчилсан мэдээгээр, хөдөлгүүрт түлш гадагш алдагдсанаар дэлбэрэлт болсон байж мэдэх гэнэ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ