Дэлхийн хамгийн сайхан эмэгтэйг тодруулжээ

“People” сэтгүүл дэлхийн хамгийн сайхан хүмүүсийн жагсаалт гаргажээ. Пинк гэдгээрээ илүү нэрд гарсанАлиша Бет Мур жагсаалтыг тэргүүлж, тусгай дугаарын нүүрэнд зураг нь гарсан байна.

Зурагт дуучин хоёр хүүхдийнхээ хамт гарчээ. Сэтгүүлд дуучны ярилцлага бас нийтлэгдсэн байна.

Дөрөвдүгээр сарын 20-нд худалдаанд гарах сэтгүүлд жүжигчин Яра Шахиди болон “Вампирийн өдрийн тэмдэглэл” киноны од Нина Добрев нарын ярилцлага бас оржээ.

Сайхан хүмүүсийн жагсаалтад нийтдээ 70 гаруй эмэгтэй, 5 эрэгтэй орсон байна. Тэдгээрийн дотор тухайлбал,хунтайж Гарригийн сүйт бүсгүй Меган Маркл, жүжигчин Галь Гадот, рэпер Дрэйк, теннисчин Серена Уильямс нар байна. Жагсаалт түрүүнд нь “Хамгийн сайхан эмэгтэй” гэсэн нэртэй байсан юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ