Түймрийн голомтод 168 хүн ажиллаж байна


Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд гарсан түймрийн нөхцөл байдал хүндэрч магадгүй байгаатай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн дарга, хурандаа Д.Баярбаатар, ГТТГ-ын Ой, хээрийн түймэртэй тэмцэх асууал хариуцсан мэргэжилтэн, хошууч С.Галтзул нар тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Т.Баттогтох, Ойн албаны дарга А.Батболд нартай цахим хурал зохион байгууллаа.
Цахим хурлаар түймрийн голомт дахь нөхцөл байдлыг тодруулж, тодорхой үүрэг чиглэл өглөө.
Тухайлбал, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Т.Баттогтох нарыг түймрийн голомтод биечлэн очиж удирдлага, зохион байгуулалтаар хангах, сумдын Засаг дарга нартай хамтран орон нутгийн дайчилгаа зохион байгуулан, хүн хүч нэмж гаргах, Булган, Орхоноос аймгийн Онцгой байдлын байгуулагаас нэмэлтээр гарч байгаа алба хаагчдыг нөхцөл байдлаа үнэлэн хуваарилах, түймрийг цурманд оруулах, цурманд орсон түймрийг цурамнаас алдагдуулахгүй барих арга хэмжээг зохион байгуулах үүргийг өгөв. Өгөгдсөн үүргийн биелэлтийг түймрийн голомт дээрээс эргэн мэдээлэх, мэдээ мэдээллийг цаг алдалгүй дамжуулж ажиллахыг даалгалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ