Гитлерийн оргохдоо хөлөглөж явсан гэх шумбагч хөлөг онгоцыг олжээ

Цуу яриагаар бол, Гитлер тэргүүтэй нацистын Германы удирдлагыг Өмнөд Америк руу тээвэрлэж явсан гэх германы “U-3523”шумбагч хөлөг онгоцыг Данийн Скагенг хотын эрэг хавиас олжээ. Шумбагч хөлөг онгоцонд 58 хүн сууж явсан байна. Шумбагч хөлөг онгоц 123 метрийн гүнд байгаа бөгөөд одоогоор түүнд хүрч чадахгүй байгааг“Дейли стар” сонинд дурджээ.

Америкийн тагнуулын албаны олж авсан мэдээгээр "1940-өөд оны сүүлчээр нацистуудын толгойлогчийг Колумби, Аргентин улсад харсан" хэмээх зарим хүний өгсөн мэдүүлэг Гитлер амьдарч чадсан гэх цуу яриа тарахад нэрмээс болсон байна.

Гэвч Данийн тэнгисийн дайны музейн төлөөлөгчдийн хэлснээр, “U-3523”шумбагч хөлөг онгоц үнэхээр оргодол нацистуудыг тээвэрлэж явсан эсэх ямар ч нотолгоо байхгүй гэжээ.

Скаген хотоос олон арван бээрийн зайнаас олдсон шумбагч хөлөг онгоц Норвег орох замдаа 1945 оны тавдугаар сарын 6-нд британийн бөмбөгдөгч “B-24 Liberator” нисэх онгоцны дайралтад өртөж живсэн гэх.Тийнхүү энэ нь үнэхээрийнтийм эсэхийг тогтоох боломж харинодоо л судлаачдад олдож байгаа юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ