УИХ-ын гишүүний халдашгүй байдлын тухай хууль хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцангийн өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцэж байна.

Б.Бат-Эрдэнэ: Энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Гэмт хэргийн үйлдэл дээрээ баригдах хүн энэ 76-гийн дунд цөөхөн байх аа. Энэ УИХ-д нэлээд олон залуучууд байгаа учир намын гишүүд тэдэндээ гэмт хэргээс хол байх талаар хэлж, ойлгуулах хэрэгтэй.

Нөгөө талаар энэ Их хуралд олон бизнесмэнүүд байна. Оффшор дансанд өчнөөн хөрөнгөө нуучихаадп тэрийг зөв зүйтэй гэж суух хүмүүсийг яах билээ. Парламент төлөвшихөд энэ асуудал сөргөөр нөлөөлж байна. Их хурлын гишүүний халдашгүй дархан байдал бол өөрийнхөө гэмт үйлдэл, ёсзүйгүй байдлыг нуух халхавч болох ёсгүй.

Ж.Батзандан: УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүүлэх асуудлыг зөвхөн прокурорын саналаар биш, гишүүн өөрөө санал гаргадаг байхаар хуульчлах ёстой. Шүүхээр шалгуулаад гэм буруугүй бол гишүүний бүрэн эрхийг сэргээдэг байх ёстой. Д.Гантулга гишүүний хувьд өөрөө түдгэлзэх өргөдлөө өгсөн гэж би сонссон. Өөрөө өргөдлөө өгчихөөд байхад түдгэлзүүлэх боломжгүй, чөлөөлөх л боломжтой гээд сууж болохгүй. Энэ нь манай УИХ-ын чадамжгүйтэй холбоотой.

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцангийн өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцэж байна.

Төсөлд УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт эд мөрийн баримттайгаар баривчилсан болон гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн үндэслэлээр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулахаар, уг асуудлаар УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо санал дүгнэлт гаргахаар тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон асуудлыг хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэхийг шийдвэрлэх, гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол гишүүнээс нь эгүүлэн татах зохицуулалт хэрэгжих нөхцөл бүрдэнэ.

Энэ асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцэхэд:

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Гэмт хэрэг холбогдсон гишүүний бүрэн эрхийг тодорхой хугацаанд түдгэлзүүлээд холбогдолгүй болох нь тогтоогдвол бүрэн эрхийг сэргээх,
Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг сонгогдсон тойргийн иргэд нь шийддэг байх тухай санал гаргажээ.

Л.Болд, Энэ асуудлыг бид Парламентийн өнгөрсөн хугацаанд гарсан түүх, намтраа үзэж шийдэх ёстой. Миний санаж байгаагаар 1996 онд Казиногийн гэх хэргээр, С.Зоригийн амь насаа алдсантай холбоотойгоор гурван гишүүнийг тодорхой хугацаагаар барьж, хорьж байсан. Нэр бүхий гурван гишүүнийг УИХ-ын танхимын үүднээс барьж байсан. 2000-2004 онд АН-ын гишүүн Л.Гүндалайг Намын байрны гаднаас баривчилсан. Бид нар тэмцэж байж чөлөөлж авч байсан.

2004-2008 онд МАН-ын хэд хэдэн гишүүнтэй холбоотой асуудал босож байсан ч асуудал шийдэгдлээгүй. Энэ бүх асуудлууд дээр хуулийн ямар зохицуулалт үйлчлээд байгааг үзмээр байна. Харахад АН-ын гишүүдэд хуулийн хамгийн хатуу зарчим үйлчилдэг. Ардын намын гишүүдэд хууль үйлчилдэггүй зарчим байгаад байна. Хуулийн ийм олон стандартууд үйлчлээд байвал Монголын ард түмэн, хуулийн засаглалд итгэхээ болино.

Д.Лүндээжанцан, Манай ажлын алба үүнийг бэлтгэж байна. гишүүдэд материалтарааж өгнө. Ер нь УИХ-ын гишүүн халдашгүй эрхтэй байхаас гадна хариуцлага гэж бий. Үүнтэй холбоотойгоор бид бүхэн дор бүрнээ хичээх ёстой.Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх үндэслэлээрэнэ хуулийн төслийг өргөн барьсан гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ