ЭЕШ-ын материалыг "Шилэн технологи" засч, хариуг нь шууд гаргана

ЭЕШ-ын материалыг тэр дор нь шалгаж, 2-4 минутын дотор сурагчдын өмнө хариуг эрэмбэлэн жагсаадаг болно. Боловсролын үнэлгээний төвийнхөн энэхүү шууд засалтын технологийг боловсруулан энэ хавар улсын хэмжээний хоёр ч олимпиадад амжилттай туршжээ. Энэ жил цөөн цэгт энэхүү "Шилэн технологи"-ийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна. Харин ирэх жилийн ЭЕШ-ыг авахдаа орон даяар энэ технологийг ашиглахаар төлөвлөж байгаа гэдгийг салбарын яамныхан хэлж байна. Энэхүү шууд засалтын технологийг Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд 2019 оноос эхлэн нэвтрүүлэх ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ