Б.Бат-Эрдэнэ: Их хурлын гишүүний халдашгүй дархан байдал бол өөрийнхөө гэмт үйлдэл, ёсзүйгүй байдлыг нуух хал


УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцангийн өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Д.Гантулга гэмт хэрэгт холбогдсон ч гишүүнээс түдгэлзүүлэх эрхзүйн боломжгүй болсон тул уг хуулийн төслийг санаачилсан юм. Асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Гэмт хэргийн үйлдэл дээрээ баригдах хүн энэ 76-гийн дунд цөөхөн байх аа.
Энэ УИХ-д нэлээд олон залуучууд байгаа учир намын гишүүд тэдэндээ гэмт хэргээс хол байх талаар хэлж, ойлгуулах хэрэгтэй. Нөгөө талаар энэ Их хуралд олон бизнесмэнүүд байна. Оффшор дансанд өчнөөн хөрөнгөө нуучихаадп тэрийг зөв зүйтэй гэж суух хүмүүсийг яах билээ. Парламент төлөвшихөд энэ асуудал сөргөөр нөлөөлж байна.
Их хурлын гишүүний халдашгүй дархан байдал бол өөрийнхөө гэмт үйлдэл, ёсзүйгүй байдлыг нуух халхавч болох ёсгүй гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ