Мигель Диас-Канель Кубын шинэ удирдагч болов

Кубийн Үндэсний ардын засгийн хурал Мигель Диас-Канелийг Төрийн зөвлөлийн тэргүүнээр батлаж, ингэснээр тэр тус орны шинэ удирдагч болов.

Түрүүнд ньДиас-КанельТөрийн зөвлөлийн нэгдүгээр орлогч даргын алба хашиж байсан юм.Түүний нэрийг дэвшүүлэх санал хураалт болж, 604 хүнээс 603 ньбуюу 99,83% нь түүний төлөө санал өгчээ.

Диас-Канель Үндэсний хурлын депутатуудад хандаж хэлэхдээ, Кастрогийн улс төрийн чиг бодлогыг үргэлжлүүлэхээр амлажээ. Кубийн коммунист нам бол үндэстний эв нэгдлийн “цорын ганц баталгаа” мөн гэж тэр хэлсэн байна.

Мөн сайд нарын зөвлөлийн даргын албан тушгаалыг хавсран гүйцэтгэдэгТөрийн зөвлөлийн тэргүүннь Куба улсын удирдагчид тооцогддог.2009 оноос Рауль Кастро энэ албан тушаалыг хашиж байгаад, дөрөвдүгээр сард уг албан тушаалыг орхисон юм.

Кубийн улс төрчМигель Марио Диас-Канель Бермудес 1960 оны дөрөвдүгээр сарын 20-ндВилья-Клара мужид төржээ.

1982 онд электроникийн инженерийн мэргэжилтэй болж, 1982-1985 онд цэргийн алба хаасан байна.

1986 онд Залуу коммунистуудын эвлэлийн гишүүн болж, мөн тэр жилдээВилья-Клара мужийн эвлэлийн хорооны үзэл суртлын товчооны гишүүнээр томилогдсон байна.

1989-1990 онд Вилла-Клара мужийн залуу коммунистуудын эвлэлийн хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга, 1990 оноос 1992 оныг хүртэл нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.

1992 оноос 1993 онд Залуу коммунистуудын эвлэлийн үндэсний товчооны гишүүн, 1993 онд тус эвлэлийн үндэсний хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга болсон байна.Коммунист намын Вилла-Клара мужийн хорооны товчооны гишүүн болж, аялал жуулчлал, тээвэр, холбоо, төрийн болон шүүхийн байгууллагын асуудал хариуцаж байжээ.

1994-2003 онд коммунист намын Вилла-Кларамужийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж,намын ТХ-ны гишүүн болсон байна.

2003 оноос 2010 онд коммунист намын Ольгин мужийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргын албан тушаалд ажиллаж, намынТХ-ны улс төрийн товчооны гишүүн болжээ.

2009 оны тавдугаар сараас 2012 оны гуравдугаар сардКубийн дээд боловсролын сайдаар ажиллаж байсан байна. 2012 оны гуравдугаар сараас Кубийн Сайд нарын зөвлөлийн боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын асуудал эрхлэсэн орлогч даргаар ажиллаж байжээ.

2013 оны хоёрдугаар сарын 24-нд Кубийн төрийн зөвлөл, сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч даргаар томилогдсон байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ