Дэлхийн газрын зурагт шинэ улс бий болов


Африкийн сүүлчийн хэмжээлшгүй эрхт хаан, Свазилендын ван гуравдугаар Мсвати өөрийн улсын нэрийг "Эсватанийн вант улс" гэжөөрчилжээ. Ройтерс агентлаг ингэж мэдээлсэн байна.
Шинэ нэр нь свати хэлнээс орчуулвал “свазигийн газар нутаг” гэсэн утгатай ажээ.
Свази ард түмний тусгаар тогтносны 50 жил болон гуравдугаар Мсватигийн өөрийнх нь 50 насны ойд зориулсан баяр ёслолын үеэр ван өөрийн шийдвэрийн тухай зарлажээ. Ийнхүү өөрчлөн нэрлэх болсны нэг шалтгаан нь нэрийг эндүүрдэг, тодруулвал “Биднийг хаана чочлоо гэсэн, хүмүүс биднийг Швейцария” (Swaziland — Switzerland) гэж нэрлэдэг хэмээнтэр мэдэгджээ.
Эсватини нь Африкийн өмнөд нутагт ӨАБНУ болон Мозамбикийн хооронд оршдог. Энэ вант улс1968 онд Их Британиас тусгаарласан бөгөөд ойролцоогоор 1,35 сая хүн амтай, гэхдээ энэ тоо нь яг яс тоо биш, учир нь тус орны насанд хүрсэн оршин суугчдын дөрөвний нэгээс илүү нь (26,1 хувь) дархлал хомсдлын вирусийн халдвар авчээ.
Гуравдугаар Мсвати өөртөө ээлжит сүйт бүсгүй сонгосныг2013 онд мэдээлж байсан юм. Independent Online-д бичсэнээр, сайхан бүсгүй шалгаруулах тэмцээний шөвөгт үлдэж байсан 18 настай бүсгүй СиндисвДламини вангийн15 дахь эхнэр болсон байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ