Лавров: Путин, Трамп хоёр цэргийн мөргөлдөөн гаргуулахгүй


Орос, АНУ-ын хооронд цэргийн шууд мөргөлдөөн өдөөжмэдэх үйлдэлгаргаж таарахгүй гэдгийг Пентагон ойлгож байгаа. Оросын Гадаад харилцааны сайд Сергей Лавров РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа ингэж мэдэгджээ.Оросын эсрэг кампанит ажил аажимаар үр дүнгүй болж байгаагтэр тэмдэглэсэн байна.Лавровын дурдсанаар,хэрвээ эвслийн ямар нэг цэргийн ажиллагаа оросын цэргийн албан хаагчдад хохирол учруулвал, бид тодорхой бөгөөд хатуу хариу барих болно гэж ОХУ-ын зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимов хэлжээ.
“Цэргийнхэн ийм явдал гаргуулахгүй, мэдээж ерөнхийлөгч Путин,ерөнхийлөгч Трампын аль аль нь ийм явдал гаргуулахгүй гэдэгт би 100% итгэлтэй байна. Тэд өөрсдийн ард түмнээс сонгогдсон удирдагчид,тэд энх тайван, амгалан байдлын төлөө ард түмнийхээ өмнө хариуцлага хүлээж байгаа улс” гэж Лавров мэдэгджээ.
Сирид Их Британийн холбогдолтой байж болох өдөөн хатгалгыг Оросын дипломат бодлогын байгууллагын тэргүүн бас тайлбарласан байна. Дума хотыгтун саяхан чөлөөлсний дараа оросын цэргийнхэн тухайлбал “Германд, гэхдээ Портон-Даунд, түүний дотор Солсбери хотод үйлдвэрлэсэн”химийн бодисын агуулах илэрүүлснийг тэр дурджээ. Одоо мэргэжилтнүүдолдсон бодисуудыг шинжилж байгаа аж.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ