Норвегийн хамгийн тав тухтай шоронд хэрхэн аж төрдөг вэ?

“Halden Prison”бол252 хоригдол хүлээн авч чадах Норвегийн хоёр дахь том шорон.Энд тэдэнд онцгой байдлаар ханддаг.Хоригдол бүр шүршүүрийн тусдаа бүхээг, өөрийн гэсэн өрөөтэй гэж CNN агентлаг бичжээ.

1)Тэдний чөлөөт цагийг унадагдугуйны аялал, хоолны дамжаа зэрэг олон янзаар өнгөрүүлэхийг мэрийж

2) …харгалзагч нар хоригдлуудынчөлөөт цагийг бүрэнаятайхан өнгөрүүлэхийнтулдболомжтой бүхнийг хийнэ.

3) Энэ шорондсуух нь гэмт хэрэгтнүүдийн хувьд шийтгэл биш, харин ч жинхэнэ өршөөл гэлтэй.

4) Норвегчууд хоригдлуудыг хууль дүрмийг үг дуугүй дагадаг хэвийн иргэд болгохыг эрмэлздэг.

5) Тэд эрт, орой нэгэн цагт нийгэмд эргэн очно,...

6) … тиймээс шоронгийн хананы цаадхи амьдралд дээд зэргээр ойртуулсан нөхцлийг энд бүрдүүлж өгчээ.

7)Энэ шоронгийн хамгаалагчид буу зэвсэг авч явдаггүй,ингэхдээ тэдний тал нь эмэгтэйчүүд байдагбайна.

8) Хоригдлуудын дундах сөрөг санаа бодлыг зөөлрүүлж, тэдний аятайхан зан төлвийг хөхүүлэн дэмжих үүднээс эмэгтэй харгалзагч нарыг ажиллуулдаг аж.

9) Хамгаалагчид хоригдлуудыг засарч, нийгэмшихэднь туслах үүрэгтэй юм.

10) Тиймээс хамгаалагчид хоригдлуудтай байнга хамт хооллон, спортоор хичээллэж,...

11) … амьдралынх нь талаар тэдэнтэй ярилцаж, хүн бүрт хандах хувийн хандлагыг олох гэж эрмэлздэг байна.

12)“Гэмт хэрэг бол тэдний өнгөрсөн амьдралын нэг хэсэг. Ирээдүйгээ харахтэдний санаа бодлыгнь чиглүүлж өгөхийг бид мэрийдэг” гэж Халден шоронгийн харгалзагч нарын нэг Эрик Треббек ярьжээ.

13) Хоригдлуудын сэтгэл санааг өөдрөг байлгахын тулд Халдены шоронгийн ханан дээр ийм граффитан зураг зурж,...

14) … үүнд1 сая орчим ам. доллар зарцуулжээ.

15)Халдены шорон сайтар тоноглогдсон том биш амбулатори, энэ орчин үеийн шүдний кабинетаараа бахархаж болно.

16) Өдрийн туршид хоригдлууд шоронгийн хашаан дотуур бараг чөлөөтэй зугаалж болно.

17)Тэдэнд номын сан, дуу бичлэгийн студи үйлчилдэг.

18)“Halden” шоронд ваарны жижиг цех, бэлтгэл сургуулилтын заал, компьютер, мөргөл үйлдэх өрөө бий.

19) Алуурчид болон гэмт хэрэгтнүүдэд ингэж энэрэнгүй ханддагийг тус орны тэр бүр иргэн сайшаадаггүй байна.

20)“Миний эхнэрийн амь насыг бүрэлгэсэн алуурчин этгээд яахлаараа пицца идэж,бусад эрх ямба эдлэх ёстой юм” хэмээн ийм арга хэмжээг эсэргүүцэгчдийн нэг асуужээ.

21) Гэвч хоригдлууд ийм тав тухтай нөхцөлд байх нь тэдэнд зан төлөвийнхөө тухай сайтартунгаан бодоход хүргэж,...

22) … “зөв” замд орох хүсэлд нь түлхэц өгдөг гэж хуулийн төлөөлөгчид үздэг байна.

23)Тал нь алуурчид болон хүчирхийлэгчид байдаг хоригдлуудыг норвегчууд үнэхээр дахин хүмүүжүүлж чаддаг уу?

24) 69 хүнийг гудиггүй буудан хөнөөсөн тус орны иргэн Андерс Брейвик гэгч нь бараг л ийм тавлагнөхцөлд хоригдож байдаг байна.

25)Энэ нь энэрэнгүй явдал мөн үү, биш үү гэдгийг уншигч та өөрөө шийдэх бизээ.

Харин норвегийн эрх баригчдын ийм туршилтын тухай та юу гэж бодож байна?
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ