Ким Чен Унд мэхлэгдчихвий хэмээн эмээж байна


АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын туслахууд пуужин-цөмийн туршилтыг зогсоох тухай БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны мэдэгдэлд гутрангуй байдлаар хандаж,тус орны эрх баригчид буулт хийхэд бэлэн байгаа мэт хуурамч дүр эсгэхийг хүсч байна хэмээн болгоомжилж байгаа ажээ. “Вашингтион пост” сонинд ингэж бичсэн байна.
Тэрээр зангуу тавьж, хоёр орны удирдагчдын хийж болох дээд хэмжээний уулзалтын өмнө хатуу чиг шугамаасаа татгалзахгүй байж мэднэ гэдгийг Цагаан ордны зөвлөхүүд сануулж байгааг сонинд дурджээ. БНАСАУ-ын удирдагч өөрөөямар ч шууд үүрэг хүлээгээгүйг тэд тэмдэглэж байна.
Сонинд бичсэнээр, Ким Чен Ун “өөрийгөө их ухаалаг хүн”,буулт хийхэд бэлэн байгаа мэт дүр эсгэж, дараа нь хялбархантатгалзаж болох“даруухан амлалт” өгөх бодолтой байх шиг байнахэмээнТрампын багийнхан үзэж байна. Тийнхүү дараа нь АНУ улс төрийн үүднээс БНАСАУ-ын шаардлагыг няцаахад хэцүү байх болно гэдгийг сонинд дурджээ.
Цагаан ордон Ким Чен Уны мэдэгдлийг эдийн засгийн хориг арга хэмжээгзөөлрүүлэх оролдлого хэмээн үзэж байгааг сонинд тэмдэглэсэн байна. Түрүүнд нь Пхеньяны эрх баригчид хязгаарлалтыг болиулснаар, тохиролцоог хэрхэн зөрчиж болдогийг тэнд сайн мэдэж байгаа гэж америкийн засаг захиргааныхан үзэж байна.
БНАСАУ-ын удирдагчтайойрын үед, тодруулвал зургаадугаар сарын эхээр юмуу бүр наана нь ч уулзаж болох юм гэж Цагаан ордны тэргүүн өнгөрсөн мягмар гарагт сэтгүүлчдэд мэдэгдсэн юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ