Үйл явдал: “Номын өдөрлөг”-ийн нээлт болно


09.00
МБШТ Гандантэгчэнлин хийдийн хурлын танхимд 'Элчин багш Бакула Ринбүчэгийн мэлмий гийсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурал' 2018 оны 4 сарын 25-ны өдөр болох тул дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Холбоо барих утас: 88081261, 88325032, 99858585
09.30
ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн дэмжлэгтэйгээр 'МҮЭХ-ны Хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгамдсан асуудал' сэдвээр ҮЭ-ийн ажилтнуудын хэлэлцүүлэг Кемпински зочид буудалд эхэлнэ. Холбоо барих утас:99027019
Төрийн ордны 2-р давхрын фоейнд Дэлхийн номын өдрийг тохиолдуулан уламжлал болгон зохиодог “Номын өдөрлөг”-ийн нээлт болно.
10.00
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн тэргүүлдэг Нийслэлийн Хүүхдийн Төлөө Зөвлөлийн “Нийгмийн салбар дахь хүүхэд хамгаалал” хуралдаан Хангарьд ордны 14 давхарын хурлын Б танхимд зохион байгуулагдана. Холбоо барих утас:99736124, 88013454
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан Төрийн ордны“Их Эзэн Чингис хаан” танхимд болно
11.00
Монгол туургатны 'Миний монгол бичиг' олон улсын уралдааны шагнал гардуулах ёслол МБШТ Гандантэгчэнлин хийдийн 'Их гэр' ёслолын өргөөнд болно. Холбоо барих утас: 88081261, 88084223, 99269209
12.00
Монгол ньюс мэдээллийн төвд эрдэнэтийн асуудлаар цагдан хоригдсон Б.Мөнхжаргалын өмгөөлөгч Б.Мэргэн мэдээлэл хийнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ