“Саруул” хороололд амиа алдсан бүсгүйг дүү нь хөнөөгөөд байрыг нь шатаасан байжээ

Дөрөвдүгээр сарын 21-ний шөнө Нийслэлийн БЗД-ийн 23-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саруул” хорооллын 112-р байрны есөн давхарт гал гарч, 27 настай бүсгүй амиа алдсан хэрэг гарсан. Галын шалтгаан нь газ дэлбэрсэнээс үүдэлтэй хэмээн мэдээлж байсан ч албаны эх сурвалж үгүйсгэлээ. Тодруулбал, Бүсгүй гадны нөлөөтэй амиа алдсан байжээ. Түүний төрсөн дүү 19 настай Б нь, найз охин 20 настай Э-тэйгээ хамтран эгчийнхээ хоолойг боож, амийг нь хөнөөгөөд улмаар хэргийн ул мөрийг устгахаар гэрийг нь галдан шатаагаад зугтаасан байсан аж.

Урьдчилсан байдлаар тэд хувийн өс хонзонгоор бүлэглэн хөнөөсөн гэнэ. Тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.

Энэ гэмт хэргийг нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ