Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ-ийг нүүлгэх албан бичиг хүргүүлэв

“Зөрчлийн тухай хуулийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дагуумэргэжлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчид 791 зүйл заалтаас 686 зүйл заалтын дагуу хяналт шалгалт хийж байна.

НМХГ-аас Улаанбаатар хотын “А” бүсэд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэх талаар албан бичиг дүүргүүдийн Засаг дарга болон газрын албан хүргүүлсэн.

Хориглосон байршилд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй 170 түргэн үйлчилгээний цэгийг Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 1.1,1.2 ,10.4 дүгээр зүйлийн 2 дахь заалтаар эрх хязгаарлах арга хэмжээ авч холбогдох байгууллагуудтай хамтран нүүлгэх ажлыг эхлүүлж байгаа” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн ярилаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ