ҮЙЛ ЯВДАЛ: Шүүгчдийн хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийнэ

07.30

  • ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг бизнес эрхлэгчидтэй өглөөний цай уунгаа уулзана Энэ арга хэмжээ МҮХАҮТ-ын Их танхимд болно.

08.30

  • Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 3 давхарын хурлын зааланд 'ЗАЛИЛАХ' гэмт хэргийн оноогийн нохцол байдал, урьдчилан сэргийлэх арга замууд сэдэвт зовлогоон болно. Холбоо барих утас: 99019995, 99092458

  • ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Монгол дахь Америкийн Худалдааны Танхимын (АмЧам Монгол) 4 дүгээр сарын ээлжит бизнес уулзалтад оролцож, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулах, бизнес хийх боломжийн талаар мэдээлэл өгч, хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулагчдын төлөөлөлтэй санал солилцон, тэдний сонирхсон асуултад хариулна. Бизнес уулзалт Шангри-Ла зочид буудлын гол танхимд болно. Холбоо барих утас: 8001-9000

  • “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хуралдаан” Туушин зочид буудалд эхэлнэ. Холбоо барих утас: 99007969, 86150069

09.00

  • Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Японы хүүхдийг ивээх сайн хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд Циркийн урлагт суурилсан хүнд нөхцөл дэх хүүхэд, залуучуудтай ажиллах нийгмийн ажлын шинэлэг арга барил болох “Нийгэмшүүлэх цирк” сургалтыг зохион байгуулна.Сургалтын нээлт29 дүгээр сургууль дээр болно. Холбоо барих утас: 88599098

  • Нийгмийн ажилтнуудад сэтгэлзүйн анхан шатны зөвлөгөө өгөх чиглэлээр мэргэшүүлэх сургалт ШУТИС-ийн Бизнесийн удирдлага хүмүүлэнгийн сургуулийн 205 тоот танхимд болно. Холбоо барих утас: 99881249

11.00

  • MN-Мэдээллийн төвд Шүүгчдийн хууль бус үйлдэл, тэднийг Шүүхийн ёс зүйн хороонд өгөх асуудлаар иргэд хэвлэлийн бага хурал зарлалаа.

  • 'Зууны мэдээ' сонины Үндэсний мэдээллийн төвд 8214 хүүхдэд зөвшөөрөгдөөгүй шинэ вакцины туршилт явуулж байгаа талаар 'Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөл'-өөс мэдээлэл хийнэ.

11.30

  • 'Зууны мэдээ' сонины Үндэсний мэдээллийн төвд 'Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо'-ноос чанаргүй шатахуун нийлүүлэгдэж байгаа талаар 'дахиад 60 тэрбум' нэртэй хэвлэлийн хурал зарлалаа.

12.00

  • УИХ дэлгүүрийн баруун талд Пийс тауэр-ийн 12 давхар 1207 тоотод, Улс төр менежментийн академийн байранд иргэний нийгмийн байгууллагууд хамтран 'ИХ ЦААЗ'-ын төсөл боловсруулж дууссан талаар хэвлэлийн бага хурал хийнэ. Холбоо барих утас: 99772722, 99049323

  • MN-Мэдээллийн төвд “Морин уралдааны уламжлал, шинэчлэл хөдөлгөөн”-өөс Монгол уяачдын улсын чуулганыг зохион байгуулах, Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, улсын баяр наадмаар монгол морьдыг уралдуулах болон морин уралдааны сонгомол төрлүүдийг хөгжүүлэх асуудлаар мэдээлэл хийнэ.

  • Чулуун шаштир' ТББ-аас зохион байгуулж буй найруулагч Б.Баярын “Монголын сая өдөр” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Монголын Уран Зургийн Галерейн 3 давхарт болно. Холбоо барих утас: 319015, 319017

  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн байранд 2018 оны 1 дүгээр улирлын Шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцуулах Хэвлэлийн бага хурал болно. Холбоо барих утас 99047909

  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын Иргэний танхимд Монгол Улсын соёлын хосгүй үнэт өвийг улсын хилээр гаргахгүй байх тухай асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл Шашны бодлогын зөвлөх Ц.Хулан хэвлэлийн бага хурал хийнэ. Холбоо барих утас:51265003

16.00

  • ХНХЯ нь Япон Улсын ЖАЙКА байгууллагатай хамтран “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг төсөлд хамрагдсан сургагч багш нарын сертификат гардуулах ёслол Холидэй инн зочид буудалд болно. Холбоо барих утас: 94030345

СЭТГЭГДЭЛ БИЧИХ