ГХЯ: Торонто хотод гарсан халдлагад Монгол иргэд өртөөгүй

Канад улсын Торонто хотод өчигдөр буюу 4 дүгээр сарын 23-ны өдрийн 13.30 цагийн орчим микроавтобустай этгээд явган зорчигчдыг санаатайгаар дайрч, халдлага үйлдсэний улмаас 10 хүн нас барж, 16 хүнд бэртэн эмнэлэгт хүргэгдсэн байна.

Канадын цагдаагийн байгууллага халдлага хийсэн этгээдийг газар дээр нь баривчилжээ.

Торонто хотод манай улсын 5,000 орчим иргэн оршин суудаг бөгөөд уг халдлагад Монгол иргэд өртөөгүй болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ