“Өрөвтасын ангаахай ба мануухай” жүжиг тоглогдоно

Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид хүүхэд багачууддаа зориулсан тоглолтоо толилуулахад бэлэн болжээ. Тодруулбал, энэ сарын 29-ний өдрийн 12.00 цагт Улсын хүүхэлдэйн театрт “Өрөвтасын ангаахай ба мануухай” жүжгийг хүүхэд багачууддаа зориулан тоглохоор болжээ.

Уг жүжиг нь 5 наснаас дээш хүүхэд багачуудад зориулсан ба жүжигт найз нөхөрлөл, үнэнч байдал, туслах хүсэл эрмэлзэл зэрэг хүний чухал үнэ цэнэ, ач холбогдлын тухай өгүүлдэг аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ