Иргэд эмээгийн хөшөөг сайн дураараа засварлажээ

Хүүхэд залууст хөшөө дурсгалаар дамжуулж урлагийн сайхныг мэдрүүлэх зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2014 онд нийт 30 хөшөө байршуулсан. Эдгээр нь “Улаанбаатар уран баримал-2014” наадмын шилдэг бүтээлүүд юм.

Гартаа эрх барьсан, буурал эмээгийн хөшөө хүүхдүүд гэлтгүй томчуудын ч хайрыг татдаг, хамгийн алдартай бүтээл гэхэд болно. Хүмүүс эмээгийн өвөр дээр чихэр тавин, хүүхдүүд эрхийг нь сонирхон үздэг юм. Мөн зарим нь “Эмээтэйгээ уулзсан юм шиг санагдлаа. Нээрээ л миний эмээ ингээд л эрх бариад сууж байдагсан гэцгээдэг.

Гэвч гурван жилийн өмнөх хөшөө хуучирч муудсан тул иргэн О.Туяацэцэгийн санаачлагаар хэсэг иргэд эмээгийн хөшөөг будаж засан, өнгийг нь сэргээжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ