"ЭТТ 20 сая ам.долларын хохирол учруулсан мэдээллийг шалгаж байна"


Авилгатай тэмцэх газар сар бүрийн 25-ны өдөр тухайн сард хийсэн ажлынхаа талаар мэдээлдэг.
Энэ дагуу гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20-ны хугацаанд хийсэн ажлын талаар мэдээллээ.
АТГ дөрөвдүгээр сард гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээлэл шалгаж, 37 гомдолд хэрэг бүртгэлийн хэрэг нээж, 344 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 8 хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 968 иргэний мэдүүлгийг хянан үзэж, ашиг сонирхлын зөрчилтэй 50 гомдлыг шалгажээ.
АТГ хяналт шалгалтын хүрээнд хувийн ашиг сонирхлын болон ХОМ-ээ хуулийн хугацаанд гаргаж бүртгүүлээгүй Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газар, түүний харьяа орон нутгийн газрууд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн харьяа Шүүх эмнэлгийн шинжилгээний газар, 20 сая орчим ам.долларын хохирол учруулсан талаарх мэдээлэлд хэрэг бүртгэл нээсэн Сүхбаатар дүүрэг гээд нийтдээ 22 албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулсан.
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 968 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн.
Энэ сард Нийгмийн даатгалын ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, МХЕГ, ОӨУБЕГ-аас хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг бусад байгууллагуудтай харьцуулахад өндөр байна. Энэ хугацаанд төрийн албан хаагчдын шилжилт хөдөлгөөн хийгдсэн.
Хяналт шалгалтын үеэр илт ашиг сонирхлын зөрчилтэй зургаан албан хаагч байна.
УИХ-ын гишүүн Л.Энхболдоос олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл цахим орчноор дамжуулан "Өмнөговь аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж буй "Таван толгой" ХКнь Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль томтоомжуудыг ноцтойгоор зөрчиж "Эрдэнэс таван толгой" ХК-ийн ашиглалтын MV-011943 тоот лицензтэй талбайд хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулж, 268,3 тонн нүүрс олборлон 20 сая орчим ам.долларын хохирол учруулсан талаарх мэдээлэлд хэрэг бүртгэл нээсэн.
Мөн Дархан-Уул аймгийн Төрийн банкны эрх бүхий албан тушаалтнууд нэр бүхий компаниудад удаа дараагийн үйлдлээр 6.5 тэрбум төгрөгийн зээл олгож, зээлдэгчээс хамаарал бүхий этгээдээс их хэмжээний мөнгөн хөрөнгө хувьдаа шилжүүлэн авсан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Мөн Монгол Улсын Их Сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж ажиллаж байна" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ