Монгол иргэдийг ажлын визэнд хамруулах зорилгоор Вашингтон дахь ЭСЯ ажиллана

АНУ-д богино хугацаагаар хөдөлмөр эрхлэх (H-2) хөтөлбөрт Монгол иргэдийг хамруулах зорилгоор Америкийн зарим мужийн холбогдох байгууллага, ажил олгогч нартай уулзалт зохион байгуулах, сурталчилгаа хийх зэргээр Вашингтон дахь ЭСЯ үргэлжлүүлэн ажиллахаар төлөвлөж байна.

АНУ-ын ажил олгогч нартай гэрээ байгуулсан дотоодын хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, эрх авсан хуулийн этгээдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, иргэдээс барьцаа, илүү хураамж авахгүй байх болон иргэдтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажиллах зөвшөөрлийн үнэн бодит эсэхийг шалгах механизмыг бүрдүүлэх талаар холбогдох хүмүүс ярилцсан байна.

Н-2 хөтөлбөрийн хүрээнд гадаадын иргэнд эхний удаа нэг жил хүртэл хөдөлмөрлөх виз олгодог бөгөөд зөрчил гаргахгүй хуулийн дагуу ажилласан тохиолдолд цаашид гурван жил хүртэл сунгах боломжтой.

Монгол Улсын энэхүү хөтөлбөрт хамрагдах хугацааг иргэд нь хуулийн дагуу ажиллаж байгааг үндэслэн сунгах боломжтой юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ