"Хөрсөө хамгаалъя” өдөрлөг болно

"Хөрсөө хамгаалъя” өдөрлөгийг энэ сарын 27-ны өдөр зохион байгуулах гэж байна. Тус үйл ажиллагааг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 66-р тогтоолоор жил бүрийн тэмдэглэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан энэ жил “Хэрэглээгээ өөрчилж, хөрсөө хамгаалцгаая” уриан дор зохион байгуулахаар болжээ.

Тус өдөрлөгт нь хөрс хамгаалал, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид оролцох юм байна. Өдөрлөгийн үеэр төрийн болон судалгааны байгууллагууд иргэдэд мэдээлэл өгөх бол хувийн хэвшлийн ААН, эрдэмтэн, судлаачид хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр хийгдэж буй шинэлэг ажил, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар танилцуулах, худалдаалах үйл ажиллагааг явуулах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ