Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 26, Бархасбадь гариг. Билгийн тооллын 11. Харцага одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран 5:44 цагт мандан, 19:57 цагт жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйл эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гаригийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улайны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ