Ерөнхийлөгч Тод манлай уяач Д.Дагвадорж, Алдарт уяач П.Сэргэлэн нарын цолыг хураана



Дүнжингарав уралдааныг Засгийн газрын тогтоолгүйгээр, хууль зөрчиж зохион байгуулсан Монголын Морин спорт уяачдын холбооны зарим удирдлагынцолыг Ерөнхийлөгч хураах зарлиг гаргахаар болжээ. ММСУХ-ын Уяачдын холбооны тэргүүн дэд Ерөнхийлөгч, Тод манлай уяач Д.Дагвадорж, нарийн бичгийн даргаАлдарт уяа П.Сэргэлэн нарын цолыг хураах ажээ.
Дүнжингарав уралдааны соёолоннасны морьдын уралдаан шөнө болж олон хүүхэд мориноос унаж, бэртсэн. Энэ уралдааныг зохион байгуулсан удирдлагуудад иргэд шүүмжлэлтэй хандаж байсан юм. Уралдааны талаар П.Сэргэлэн “Зөвшөөрөлгүй жижиг уралдаануудын үеэрунаач хүүхэд гэмтэх, мориноос унах тохиолдол гардаг. ММСУХ-ноос энэ байдалтай сүүлийн 8-9 жилд тэмцэж зөрчил гаргахгүйн төлөө явж ирсэн. Саяын Дүнжингаравын соёолон насны морины уралдаан эхлэхийн өмнөзохион байгуулагчдын зүгээс уралдааныг зогсоох тухай санал гаргасан. Олон газраас ирсэн уяачид байсан учраас морио уралдуулах хүсэлт гаргасан. Соёолон насны морины уралдаан 18.40 минутад барианд орсон. Энэ хаврын нар их эрт доошоо орж байна” гэсэн тайлбар хийж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ