Кранист өргөгч цамхаг жолоодох мэргэжлийн үнэмлэхтэй байжээ


Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Алтай констракшн” ХХК-ын барьж буй хотхоны барилгын талбайд туслан гүйцэтгэгч “Тольт дэнлүү” ХХК-ийн 36 метрийн өндөртэй цамхагт кран унаж нэг хүн гэмтсэн хэрэг гарсан билээ. Тухайн компанийн ажилчин БНАСАУ-ын иргэн 35 настай Ч гэх эрэгтэй байсан .
Тэгвэл тэрээр өргөгч цамхаг жолоодох мэргэжлийн үнэмлэхтэй байжээ. Түүнийг “Кран лифт” ХХК-ийн мэргэжлийн сургалтад хамрагдаж үнэмлэх авсан байсан гэдгийг мэргэжлийн хяналтын байгууллагаас тогтоогоод байгаа аж. Осол гаргасан түүний хувьд хөлөндөө хөнгөн зэргийн гэмтэл авсан бөгөөд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаад эмнэлгээс гарсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ