Иргэнд газар өмчлүүлэх хуулийн хугацааг 10 жилээр сунгалаа


УИХ-ын ээлжит чуулганаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ нь иргэнд газар өмчлүүлэх хуулийн хугацааг 10 жилээр сунгах зорилготой юм.
Гишүүдийн зүгээс газар өмчлүүлэх хууль хэрэгжээд 16 жил болж байгаа ч нийт иргэдийн 18 хувь нь газраа өмчилсөн гэхээр жилд ганцхан хувиар газартай иргэн нэмэгдэж байна. Энэ нь хууль хангалтгүй хэрэгжиж байгааг харуулж байна. Цаашид газар өмчлөлийн хуулийг боловсронгуй болгох, дэд бүтцээ сайжруулах ёстой гэсэн шүүмжлэлийг хэлж байв.
Өмнө нь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор энэ хуулийн төслийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлгээр батлах саналыг УИХ-ын чуулганд хүргүүлсэн юм. Уг санал дэмжигдэж, хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлав.
Үүний дараа “Цахим бодлогын түр хороо” байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх гэсэн боловч санаачилсан гишүүд нь танхимд байгаагүй тул түр хойшлуулавИнгээд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх, Нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ