Шүүгчид нэр дэвшигчдийн тухай мэдээллийг хүлээн авна


Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчид нэр дэвшигчдийн талаарх мэдээллийг иргэдээс авч эхэлжээ.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6 дахь хэсэгт зааснаар иргэд нэр дэвшигчийн талаарх хуульд заасан шаардлага хангасан мэдээллийг Шүүхийн Мэргэшлийн хорооны Ажлын албанд ирүүлж болох юм байна.
Сул орон тоонд нэр дэвшигчдийн тухай Шүүхийн ерөнхий зөвлөлийн ЭНЭХҮҮ хаягаар орж сонгон шалгаруулалтад нөлөөлөх холбогдох баримт мэдээлэл байгаа бол Тасганы овоон дахь тус зөвлөлийн байранд авчирч өгөх шаардлагатай аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ