Элчин сайд нарын томилгооны асуудлыг хэлэлцэнэ

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж байна. Тус хуралдаанаар Шведийн вант улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайхан болон С.Баяр нарыг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх аж. Мөн Япон, Канад, Их Британи болон Швед улсад суухЭлчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэж, УИХ-д өргөн барина гэсэн мэдээлэл байна.

Засгийн газар долоо хоногийн лхагва гарагт хуралддаг ч Энэтхэг улсын Гадаад харилцааны сайдын айлчлалтай давхцсан учраас өнөөдрийг хүртэл хуралдааныг хойшлуулаад байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ